8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт хийнэ

2015-12-16 12:50:00

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын 44 дэх Ерөнхий сайд Хван Гё Ан  Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Өнөөдөр эрхэм зочныг Төрийн ордны баганат танхимд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Ерөнхий сайд Хван Гё Ан уулзалтын үеэр хүндэт зочны дэвтэрт гарын үсгээ зурсан юм. Айлчлалын хүрээнд БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхаж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцахын дээр  Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Хоёр улсын Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт хийх ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл