8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Элбэгдорж: Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна гэдгийг анхааруулж байгаа

2016-11-22 11:53:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Хан-Уул дүүрэгт байрлах Нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. -Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус төвийн Газар хөдлөлтийн танхим, Өндрөөс аврах ажиллагаа үзүүлэх танхим, Утаат орчны дадлага хийх танхим, Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалтын танхим, 150 хүний багтаамжтай орчин үеийн тоноглол бүхий үзвэрийн 3D бичил кинотеатр зэрэгтэй танилцсан юм.Энэ бүхнийг үзэж танилцсаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчдэд товч мэдээлэл өгөв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Өнгөрсөн жилүүдэд ҮАБЗ-ийн хүрээнд бид гамшгийн асуудлыг нэлээд авч ярилцсан. Санаа зовоож байгаа нэг гамшиг бол газар хөдлөлтийн гамшиг юм.

Мянгаад жилийн өмнө, Улаанбаатарын энэ бүсэд газар хөдөлж байсан гэдэг дүгнэлт байдаг. Тэр мянгаад жил нь одоо болчихсон. Дээр нь Улаанбаатарыг тойрсон газар хөдлөлтийн маш хүчтэй хагарлууд бий. Хагарлууд хоорондоо уулзах ийм үйл явц ойрхон болж байгаа. Нэг үгээр хэлбэл, ойрын маш богинохон хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна гэдгийг гадаад, дотоодын судлаачид, эрдэмтэд гаргаж ирж, үргэлж анхааруулж байгаа.

Энэ талаар УИХ-д мэдээлэл хийсэн. Жил бүрийн 1 дүгээр сард бүх байгууллагуудаас мэдээлэл авдаг.

Энд хэлэх гэсэн хамгийн гол хоёр зүйл байна.Аливаа төрийн хамгийн гол үүрэг бол иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах, мэдээлэл өгөхөд оршдог. Тийм учраас Улаанбаатараас эхлээд ийм төвүүдийг байгуулъя. Цаашдаа Дархан, Эрдэнэт, аймгийн төвүүдэд ийм төвүүдийг байгуулъя.

Хамгийн гол нь байгалийн гамшгийг тойрч гарах ямар ч боломжгүй. Үүнийг зогсоох боломжгүй. Жишээ нь, газар хөдлөлийг зогсоосон орон хаана ч байхгүй.

Яавал бага хохиролтой гарах вэ? Бэлтгэлтэй л байвал бага хохиролтой гардаг. Хүмүүс нь мэдэж байвал бага хохиролтой гардаг. Жишээ нь, Япон Улсад газар хөдлөлт болоход бие биеэ аварсан хэмжээ нь гэвэл хажуу хөршөө аварсан нь 80 хувьд хүрч байсан. Нэг үгээр хэлбэл, хүн өөрөө амьд гараад, хажуудах хүмүүсээ аварч чадах юм бол 80 хувийг аварч чаддаг. Хамгаалагч, төр, бусад газрыг хүлээх ямар ч боломжгүй үед ийм байгаа.

Яг өнөөдрийнх шиг ийм хүйтэнд, өвлийн улиралд, Монголд, Улаанбаатарт газар хөдөлбөл яах вэ?

Энэ бол жинхэнэ гамшиг болно. Ийм нөхцөлд бид бэлтгэлтэй байх ёстой гэсэн үүднээс сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээс эхлээд албан байгууллагуудад бүгдэд нь газар хөдлөлтийн тухай, гамшгийн тухай мэдээллийг тарааж, хүргэж байгаа.

Хэвлэл, мэдээллийнхэн үүн дээр маш идэвхтэй ажилладаг байгаасай. Тухайн хугацаанд, энэ талаар ард иргэдэд мэдээлэл түгээдэг байгаасай гэж бодож байгаа. Бид мэдээлэлтэй, бэлтгэлтэй байх юм бол бага хохирно. Түүний үр дагаврыг арилгахад маш их ажил болдгийг та бүхэн мэдэж байгаа. Газар хөдлөлтийн аюул ойрхон зүйл.

Зөвхөн бэлтгэл, сургуулилтаар энэ бүхэн дуусаасай гэж бид үргэлж залбирч байгаа. Гэхдээ үүнд манай нийт иргэд бэлтгэлтэй байх ёстой. Энэ бэлтгэлийг хангахын тулд хийж байгаа хөрөнгө оруулалт, ажил бол нийслэлийн Гамшгаас хамгаалах газар дээр байрласан Сургалтын төв юм.

Иргэд, хүүхдүүд, сургууль цэцэрлэгийнхэн энд ирээд нэг удаа сургалт хийгээд гарахад амьдралынхаа турш өөрийгөө аваад явах мэдлэгтэй болох юм шүү гэдгийг хэлье. Баярлалаа” гэсэн юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Uytaich muug duudahgui baitsgaaya. Huv hun hiih uym tun baga .ehleed taivan bh ni chuhal sanagdaj bna
2016/11/25 27.123.214.92
Иргэн
Зөв зүйл сануулжээ. Ард олноо гэсэн сэтгэлтэй ерөнхийлөгч
2016/11/23 202.9.42.212
Цогоо
Яандаа ард олон минь .Тэнгэр ивээг
2016/11/23 202.131.232.78
Ховдын хорчин
Элбэгээ анхаарлыг оор зугт хандуулаад улаанбаатарт газар дор дэлбэрэлт хийж хэдэн байшин нурааж хэдэн гэртээ унтаж байсан иргэдээ алаад удахгуй болох еронхийлогчийн сонгуулыг хойшлуулж хаан болох юм
2016/11/23 75.171.193.85
Би
Агаа хэзээ хөдлөхийг хэлж ажаамуу. Аягүй бол хэлж тэнэгтнээ
2016/11/23 73.134.232.176
Bolortuya
10 minute iin l ajil. Ajil surguuli deeree gertee bga humuus yag tuhain bga gazraasaa minute iin dotor yaaj saadgui gadagsh garch bn. Garaad oir hawid haana ochij boloh talaar medsen bh YOSTOI
2016/11/23 202.131.228.20
Bolortuya
Mash zow zuil yarisan bn. Minii medeh mongoloos busad barag buh ulsd ontsgoi bdaliin surguulilt gej hiideg. Togtmol bolon togtmol bus bdalaar awaariin dohio dugargaad bugd surguuliltaa hiideg. 10 minu
2016/11/23 202.131.228.20
Үнэн үг
"Зогс, нуугд, хүлээ, дараа нь гадагш гар" гэсэн дүрмийг юун түрүүнд хэрэгжүүлэх шаардлагатай. "Тайван цагт хөлс их гарвал дайны цагт цус бага гардаг"
2016/11/23 139.5.216.147
zochin
huvi hun beltgeltei bna geed yah bolj bna harin tur zasag ni zohion baiguulj , tuluwluguutei bh yostoi
2016/11/22 103.229.121.139
тэр хамаагүй ээээ!!!! Эрдэнэтийн ДЭЭРМИЙГ бид буцаанаааа!!! Мартахгүй эээ Элбэгдоржоо!!
тэр хамаагүй ээээ!!!! Эрдэнэтийн ДЭЭРМИЙГ бид буцаанаааа!!! Мартахгүй эээ Элбэгдоржоо!!
2016/11/22 66.181.188.143
Zoo
Seremjtei baihad iluudehgui bolov u.
2016/11/22 150.129.142.134
Амны бэлэг
гүй ээ өөр хэрэгтэй ашигтай өөдрөг өнгөлөг юм ярьж итгэл сэтгэл сэргээхгүй, алхам тутам айлгачихын, тэгээд яах вэ чухал баримт бичгээ торонд хийж үүдэнд тавиад, асуудал үүсвэл аваад гүйх бэлтгэл хийe
2016/11/22 66.181.191.139
Анхаарах хэрэгтэй
Улаанбаатар газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог. Ялангуяа Туул голын эргээр хатуу хөрс шороо бус элс, шавартай учраас эрсдэл өндөртэй. Эмээлт нисэх хавийн газрууд газар хөдлөлтийн эрсдэлтэй бүс
2016/11/22 43.242.241.151
mng
hudlaa hudlaa
2016/11/22 103.10.21.28
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 2