8o
Улаанбаатар хот
mobile menu

Их хэмжээний мөнгөн ус худалдахыг завджээ

2016-11-22 15:42:52

Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хашаанд иргэн О-н “Ренж ровер” загварын автомашин дотроос их хэмжээний мөнгөн ус илрүүллээ гэсэн дуудлагыг урьд шөнө 00:37 цагт Онцгой байдлын ерөнхий газрын жижүүрт ирүүлжээ. Энэхүү дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн албан хаагчид хэргийн газар ажилласан байна. Уг хашаанд 64.4 кг жинтэй хоёр төмөр бортогон савтай мөнгөн усыг зарж борлуулж байсныг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч ахмад А-гаар ахлуулсан бүрэлдэхүүн илрүүлж, саатуулаад байсан ажээ. Уг мөнгөн усыг одоогоор битүүмжлэн, аюулгүй болгоод байгаа юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Мэдэгдээгүй нь хэд байгаа бол
Ийм аюултай наймаа эрхэлж байгаа хүмүүсийг ард түмэнд ил мэдээлж хатуу шийтгээчээ. Энэ чинь Монгол улсын нийслэлд жижиг бактерлогийн зэвсэг дэлбэлэх д бэлэн болцон бна шүү дээ.
2016/11/22 202.9.43.14