8o
Улаанбаатар хот
mobile menu

Ирэх оноос цахим газар өмчлөлийг зогсооно

2016-11-22 16:11:31

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнгөрөгч наймдугаар сард цахим газар өмчлөлийн системийг бүртгэлийн журамд шилжүүлэх захирамж гаргасан билээ.

Уг захирамжийн дагуу ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн иргэд цахимаар газар өмчлөх боломжгүй болох аж.

Тодруулбал, иргэд өмнө нь газар авах боломжтой байршлыг интернэтээр харж тухайн газрыг өмчлөх хүсэлтээ цахимаар явуулан бүртгүүлж, холбогдох газрын албанд баталгаажуулснаар газар өмчлөх боломжтой байсан.

Тэгвэл ирэх оноос газрын байршил, хүсэлтийг биеэр очиж өгөх ёстой болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл