Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэн батлагдаад 2015 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Тус хуульд заагдсан жолоодох эрхийн журмын дагуу 2008 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө олгогдсон жолоодох эрхийн үнэмлэхийг хүчингүйд тооцож эхэлсэн. Энэ дагуу жолооч нарт 2008 оноос өмнө олгож байсан, хуучин /шар/ үнэмлэхийг солих журам батлагдсан. Хүчингүй болсон шар үнэмлэхийг солих ажлыг энэ оны хоёрдугаар сараас жилийн хугацаанд эхлүүлсэн бөгөөд энэ онд дуусгах юм.
Хуучин үнэмлэхээ солихдоо иргэн хүсэлтээ илэрхийлэн өргөдөл бичиж лицензийн төвд ирүүлэх юм. Мөн нэг хувь цээж зураг, жолооны үнэмлэхний үнэ тушаасан баримт, цусны бүлэг тогтоосон эрүүл мэндийн хуудас, иргэний үнэмлэхээ хувилж хавсаргана. Шинэ үнэмлэх хэвлэгдэн гартал жолоодох эрхийн шар үнэмлэхийг хураахгүй бөгөөд шинэ үнэмлэх захилахад 12500 төгрөгийн хураамж төлнө.