8o
Улаанбаатар хот
mobile menu

Хоригчийг өс хонзогийн сэдлээр хутгалсан гэдгээ хүлээжээ

2016-11-22 18:28:00

Энэ сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, Улаанбаатар төмөр замын ногоон зооринд “Зодоон болоо” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийхан очиход иргэн М мэсний шарх авсан байдалтай байсан байна. Мөн сэжигтэн этгээд хэргийн газрыг орхин зугтжээ. Энэхүү гэмт этгээдийг эрэн сурвалжилж, өнгөрөгч хагас сайн өдөр буюу энэ сарын 19-ны өдөр баривчилсан байна. Хэргийг 1966 онд төрсөн эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянгол дүүргийн гуравдугаар хороонд оршин суудаг Ш болон 1986 онд төрсөн Баянгол дүүргийн долдугаар хороонд оршин суудаг Б нар бүлэглэн үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эхний байцаалтаар хэргээ хүлээсэн аж. Түүнчлэн уг хэргийг ямар нэгэн этгээдийн захиалгаар хийгээгүй, хувийн өс хонзогийн сэдлээр М гэгчид халдсан хэмээн мэдүүлжээ. Одоогоор уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа ба Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.2.5 зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Төмөр зам дахь цагдаагийн хэлтэст шалгаж байна.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 2