"Мон-Эрдэнэ" группын өв залгамжлагч П.Энхмөнхөд хүчиндүүлсэн гэх Г.Дэлгэрмаагийн хэргийн шүүх хурал болно. Тодруулбал, Поркурорын шатнаас гурван ч удаа хэрэгсэхгүй болж байсан уг хэргийн шүүх хурал энэ сарын 25-ны өдөр болох гэж байгаа аж. Г.Дэлгэрмаа хүчиндүүлсэн тухайгаа Ерөнхийлөгчид хүртэл захиа бичиж байсан ч поркурорын байгууллагаас удаа дараа хэрэгсэхгүй болгоод байгаа.
Тэрбээр өмнө нь “Хаан хүнс” компанийн нэр төрд халдсан хэргээр хуулийн байгууллагаар шалгагдаж байсан нэгэн. Загвар өмсөгч тодотголтой Г.Дэлгэрмаа өөрийгөө даруухан нэгэн эмэгтэй хэмээн тодорхойлсон ч твиттер хуудсаараа нүцгэн зургаа оруулж олны анхаарлыг татдаг хэмээн цахим ертөнцийнхөн тодорхойлдог юм билээ. Нэг хэсэгтээ дуулиан шуугиан тарьсан уг хэргийн үнэн мөнийг шүүхийн байгууллага тогтооно биз ээ.
Хүнд хүчиндүүлсэн гэх Г.Дэлгэрмаагийн хэрэг юу болов?
2016-11-22 18:15:04