Өчигдөр өглөөний 06.00 цагийн үед Японы Фүкүшима мужийн ойролцоо 7.4 баллын хүчтэй газар хөдлөлт болж тус улсын зүүн хойд нутгийн эргийн зарим мужуудад бага хэмжээний цунами болсон билээ. Одоогийн байдлаар Фукушима, Мияаги мужид цунамигаас сэрэмжлэх тухай анхааруулга хэвээр үргэлжилсэн хэвээрээ байгаа аж. Үүний дараахан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Хан-Уул дүүрэгт байрлах нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Нэг үгээр хэлбэл, ойрын маш богинохон хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна гэдгийг гадаад, дотоодын судлаачид, эрдэмтэд гаргаж ирж, үргэлж анхааруулж байгаа” гэв.
Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Өнгөрсөн жилүүдэд ҮАБЗ-ийн хүрээнд бид гамшгийн асуудлыг нэлээд авч ярилцсан. Санаа зовоож байгаа нэг гамшиг бол газар хөдлөлтийн гамшиг юм. Мянгаад жилийн өмнө, Улаанбаатарын энэ бүсэд газар хөдөлж байсан гэдэг дүгнэлт байдаг. Тэр мянгаад жил нь одоо болчихсон. Дээр нь Улаанбаатарыг тойрсон газар хөдлөлтийн маш хүчтэй хагарлууд бий. Хагарлууд хоорондоо уулзах ийм үйл явц ойрхон болж байгаа. Нэг үгээр хэлбэл, ойрын маш богинохон хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна гэдгийг гадаад, дотоодын судлаачид, эрдэмтэд гаргаж ирж, үргэлж анхааруулж байгаа” гэв.
Ингэж ярьсан эрдэмтэн судлаач одоогоор байхгүй байна. Ерөнхийлөгч 100 жилийн давтамж нь энэ жил тохиож магадгүй гэсэн үүднээс хэлсэн болов уу. Яг юу гэж хэлснийг нь би сайн мэдэхгүй байна. Хэрэв Улаанбаатарт хотод ойрын хугацаанд газар хөдлөлт болох юм бол манайд энэ чиглэлийн сургалт, арга зүйн талаарх мэдээлэл ирэх ёстой.
Ерөнхийлөгчийн энэхүү мэдэгдэл нь олны санааг ихээхэн зовоож, цочирдууллаа. Тиймээс бид нийслэлийн нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн захирал, Онцгой байдлын дэд хурандаа Г.Хүрэлбаатараас энэ талаар тодруулсан юм. Тэрбээр “Улаанбаатарт ойрын хугацаанд газар хөдлөлт болох талаар ямар нэгэн мэдээлэл гараагүй. Ингэж ярьсан эрдэмтэн судлаач одоогоор байхгүй байна. Ерөнхийлөгч 100 жилийн давтамж нь энэ жил тохиож магадгүй гэсэн үүднээс хэлсэн болов уу. Яг юу гэж хэлснийг нь би сайн мэдэхгүй байна. Хэрэв Улаанбаатарт хотод ойрын хугацаанд газар хөдлөлт болох юм бол манайд энэ чиглэлийн сургалт, арга зүйн талаарх мэдээлэл ирэх ёстой. Одоогоор мэдэгдсэн зүйл байхгүй байна. Манайх сургалт явуулдаг төв. Газар хөдөлсөн үед тухайн байгууламж ямар байдалтай байх, иргэд өөрийгөө гамшгаас хэрхэн хамгаалах, өндрөөс аврах ажиллагаа, утаат орчинд хэрхэн ажиллах, эмнэлгийн анхны тусламжийг хэрхэн үзүүлэх талаар оюутан залуус, сурагчдад сургалт явуулдаг. Түүнээс биш судалгаа шинжилгээ хийж газар хөдлөлтыг тогтоодоггүй. Өөр эрдэмтэн, судлаач, хүрээлэн үүнд судалгаа шинжилгээ хийж тогтоодог. Хэрэв ийм мэдээлэл гарсан бол бид мэдэх ёстой” гэв.
Д.Нэргүй