8o
Улаанбаатар хот
mobile menu

З.Нацагдорж: Тамгаа авч зугтсан Р.Зоригтбаатараас болж 2016 оны төсвөө батлаж чадаагүй байна

2015-12-16 13:53:00

Ирэх жилийн сонгууль ойртсоор намууд, нэр дэвшигч горилогчид сонгуулийн шоугаа аль хэдийнээ хийгээд эхлэсэн билээ.  Гэтэл зарим нэг аймагт албан тушаал, сандал суудал, тамга тэмдгээ булаацалдах, авч зугтах зэрэг хэрүүл тасрахгүй байсаар 2016 оны сонгуультай золгох бололтой. Өнөөдөр Дорнод аймгийн “Шударга түмэн иргэний хөдөлгөөн”-ий төвийн тэргүүн З.Нацагдорж тамга авч зугтсан тухай мэдээлэл хийсэн юм.

Тэрээр хэлэхдээ " Дорнод аймгийн ИТХ-ын 2015 оны 9-р сарын 11-ний өдрийн хуралдаанаас Р.Зоригтбаатарыг ИТХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн билээ. Гэтэл Дорнод аймгийн ИТХ-ын даргын ажлыг хийж байсан Р.Зоригтбаатар тамгаа аваад зугтсан. Энэ нь аймгийн ИТХ-ын шийдвэрийг үл хүндэтгэн ажлаа хүлээлгэж өгөхгүй байгаагаас үүдэн аймгийн 80 мянга гаруй иргэдийн эрх ашиг зөрчигдөж, аймаг орон нутгийн ажил цалгардаж, 2016 оны төсвөө батлаж чадаагүй байгаа зэрэг хүндрэл гарч байна"  гэлээ. Энэ асуудлаар Дорнод аймгийн Цагдаагийн газрын дарга болон УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү нарт тамга авч зугтсан гэх Р.Зоригтбаатар нарт шаардлага хүргүүлсэн боловч одоогоор тодорхой хариу аваагүй байгаа аж. Ээлжилт хуралдаан хуралдаж байхад хурлаа орхин гарч явахдаа тамгаа авч явсан гэнэ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл