Японд болсон хэн хурдан идэх вэ тэмцээнд оролцож байсан эр нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Нас барсан эрэгтэй будааны бөмбөлөг идэж байх үедээ түгжрэл болж, нас баржээ. Оролцогчид таван ширхэг будааны бөмбөгийг гурван минутад идэх даалгавартай байсан бөгөөд талийгч эр түгжрэл болж, эмнэлэгт гурав хоног шоконд байсан ч сэхээ авалгүй өөд болсон байна. Дашрамд дуулгахад, хүн хэт хурдан идэх нь гэнэт амьсгал боогдох, улаан хоолой гэмтэх зэрэг аюултайг анхааруулж байна