Зарын сайт, сонинд өөртөө итгэлтэй охидыг ажилд авна, өндөр цалинтай, гадаадад ажилд зуучилна гэх олон зарыг харж, ажилд орохыг хүсэгчид ч их. “Өндөр цалинтай ажилд охидыг авна” гэсэн зард хууртаж гэмт хэрэг, садар самуун явдлын золиос болох тохиолдол гарсаар байна. Тэгвэл “Өндөр цалинтай ажилд охидыг авна” хэмээн зар тавьж охидыг хууран мэхэлдэг иргэнийг баривчилсан байна. Энэхүү гэмт хэргийг Баянгол дүүргийн гуравдугаар хороонд оршин суух хаягтай 26 настай эмэгтэй Г гэгч нь 2010 оноос эхлэн үйлдэж байсныг тогтоосон байна. Сэжигтэн Г нь дээрх зарын дагуу ажилд орохоор ирсэн зүс царай, бие хаа сайтай залуу охидыг шалгаруулан авч, АНУ-д байрлах насанд хүрэгчдэд Монгол охидын садар самуун видеог гадны сайтад худалддаг байсан нь тогтоогджээ.
Монгол охидын садар самуун видеог гадны сайтад худалддаг байсан нь илэрлээ
2016-11-23 10:42:16