8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Хаянхярваа: Сайд нарыг дотроос нь сугалдаг улс төрийн хүчин бид биш

2016-11-23 11:53:00

УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн даваа гаригийн хуралдаанаараа нэр бүхий дөрвөн сайдыг огцруулахаар ярилцсан тухай мэдээлэл бий. Тэгвэл энэ мэдээллийг ташаа гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдэгдлээ. 

Тэрбээр "Манай бүлэг дээр сайд нарыг нэр зааж огцруулах, ажил төрлөө хариуцлагагүй хийж байгаа тухай нэг ч асуудал яригдаагүй. Тийм зүйл ярих хугацаа ч биш. Засгийн газрыг хурдтай ажиллах, шийдвэрээ хурдан гаргах гээд ерөнхий шаардлагуудаа л байнга тавьдаг. Ер нь эдийн засаг хямарсан, бас эгзэгтэй ийм үед тодорхой зорилгоор МАН-ыг хагаралдуулах, бутаргах, улс төрийн тогтворгүй байдал үүсгэх гэсэн явуулга гарч байх шиг байна. Эдийн засгийн хүнд үе, улс төрийн тогтворгүй байдалтай хавсрах юм бол Монгол Улсад юу болох вэ. Ийм сонирхолтой хүмүүс л энэ яриаг зохиож гаргасан юм болов уу даа. Тэдгээр хүмүүст харамсаж байна. МАН бол улсынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг нам. Манай нам улс төрийн ёс зүйтэй, хариуцлагатай улс төрийн хүчин. Бид Засгийн газрын ажлаа эхэлж, байх хооронд сайд нарыг дотроос нь сугалж эхэлдэг тийм улс төрийн хүчин биш. Засгийн газрын гишүүдэд амлалтаа сайжруулах, засч залруулах тал дээр нь анхааруулж, энэ бол аль ч ардчилсан, чөлөөт нийгэмд байдаг зүйл” гэв.

Chuhal.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл