8o
Улаанбаатар хот
mobile menu

ГХЯ: Хятадын тал албан ёсоор айлчлалыг хойшлуулах мэдэгдлийг ирүүлээгүй байна

2016-11-23 12:22:00

Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай лам энэ сарын 18-22-ны өдрүүдэд манай улсад айлчлаад өнөөдөр буцлаа. Түүний айлчлалыг эсэргүүцэж Хятадын талаас хоёр ч удаа далай ламын айлчлалыг цуцлахыг хүссэн агуулга бүхий уриалгыг Засгийн газарт хүргүүлсэн. Мөн тус улсын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жен Шуан мэдэгдэл гаргасан юм.Тэгвэл өчигдөр орой Монголын Засгийн газарт Хятадын талаас Шадар сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д энэ сарын сүүлээр хийх айлчлалыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаа талаарх албан бус мэдээлэл ирсэн гэж зарим хэвлэл мэдээлсэн. 

Тэгвэл энэ  талаар Гадаад Харилцааны Яамны холбогдох хүмүүс албан ёсоор "Хятадын талаас айлчлалыг хойшлуулах мэдэгдлийг ирүүлээгүй"  байна гэх хариултыг өгчээ. . 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Өөрсдөө мөнгөгүй үхэх гэж хэвтэж байгаагаа мэдэхгүй гаднаас эсэн бусын амьтад урьж хүмүүсийн дургүй хүргэх ямар хэрэг баййнаа.Жаахан бодолтой баймаардаа
2016/11/23 66.181.187.141