8o
Улаанбаатар хот
mobile menu

Тамхины хяналтын тухай хууль зөрчсөн иргэдийг 5.2 сая төгрөгөөр торгожээ

2016-11-23 14:47:29

Улаанбаатар хотын цагдаагийн газраас энэ сарын 9-16-нийн өдрүүдэд нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг түүгээр үйлчилдэг 2058 аж ахуйн нэгжид шалгалт хийжээ.

Шалгалтаар 230 зөрчил илрүүлж, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 35 иргэн, аж ахуйн нэгжийг 6.378.000 төгрөгөөр, Тамхины хяналтын тухай хууль зөрчсөн 104 иргэнийг 5.200.000 төгрөгөөр, Захиргааны хариуцлагын тухай хуулийн холбогдох заалтаар 32 аж ахуйн нэгж, иргэнийг 1.330.000 төгрөгөөр торгож захиргааны шийтгэл ногдуулжээ.

Мөн цагдаагийн газраас 59 зөрчлийг хариуцлага тооцохоор материалжуулан шалгаж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 2