8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Зоригт: Би дэд сайд болохгүй ээ

2016-11-23 15:08:53

Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригтыг Уул, уурхайн дэд сайд болно гэх мэдээлэл бий. Тэгвэл тэрбээр энэ мэдээллийг үгүйсгэж "Д.Зоригт миний бие дэд сайдын албан тушаалын марафонд орсон юм огт байхгүй, тийм сонирхол ч алга. Эрдэнэтийн захирал болох гээд хөөцөлдөж байна гэж баахан бичсэн. Тэр ч бас худлаа. Тийм сонирхол ч алга. Худлаа гэдгийг нь мэдэж байж ийм яриад гаргаад зориуд дэвэргээд байгаа намын нөхдүүддээ "битгий тэг" гэж хэлмээр байна" гэсэн тайлбарыг өглөө. 
 
Одоогийн Уул, уурхайн дэд сайд Х.Бадамсүрэн нь "Эрдэнэт" үйлдвэрийн даргаар очих магадлал өндөр байгаа юм. Хэрвээ түүнийг уг албан тушаалд томилбол орны хүнийг нь томилох шаардлага гарна. Энэ дагуу Уул, уурхайн дэд сайдын марафон МАН-д эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЭНЭ НҮГЭЛТЭН
АРД ТҮМНИЙХЭЭ НҮҮРИЙГ ЯАЖ ХАРДАГ ЮМ БОЛ ДОО НҮГЭЛТ АМЬТАН ХИЙСЭН ҮЙЛДЛЭЭ ДОРХНОО МАРТДАГ ЮМ БОЛОВ УУ ЭСВЭЛ ЦАГААНДАА ГАРЧИХСАН БАЙГАА ДАА.
2016/11/23 202.9.43.14
Цэёка
Энэ одоо аль нүүрээрээ албан тушаал яриад горидоод явдаг юм бол оо. Монголын эсрэг юу хийснээ мартааагүй л баймаар юм.
2016/11/23 103.229.123.172