8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын ямааны арьсыг  “ZARA” брэнд рүү нийлүүлнэ

2016-11-23 15:41:00

УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо хуралдлаа. Хуралдаанаар  Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн хэрэгжилт болон жижиг, дунд үйлдвэрийн салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүд, тулгамдсан бусад асуудлуудын талаар холбогдох яам, газруудын мэдээлэл сонссон юм. ЖДҮ-ийн салбар манай ДНБ-ий 20 хувийг эзэлдэг хэдий ч нийт экспортын 0.7 хувийг үйлдвэрлэдэг байна.  ЖДҮ-т  санхүү, татвар, санхүү, барьцаа, хүний нөөц гэсэн тулгамдсан 5 асуудал байдаг аж.    Хуульд бичил бизнес эрхлэгчдийн асуудал тусгагдаагүй байна. Хуулинд үндэсний бизнес эрхлэгч гэсэн тодорхой ойлголт байдаггүй аж. ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлж ирсэн. Нийт 600 гаруй тоног төхөөрөмж байдаг байна.  Харин уг тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд ямар нэг сэлбэг хэрэгсэл нь дутуу бол гаалийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагддаггүй байна. Гэтэл бизнес эрхлэгчдийн хувьд зарим тоног төхөөрөмжийг дотоодоосоо нийлүүлж, ажлын байр бий болгох сонирхол байдаг гэнэ.

Мөн ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлд хамрагдахын тулд 9 байгууллагын  30 төрлийн бичиг баримт цуглуулж 36  шат дамжлагаар явдаг байна.  Үүнээс 6 шат дамжлага нь зээлээс түдгэлзэх магадлалтай.  Энэ хугацаанд 7-33 хоног зарцуулж 100 мянган төгрөгөөс 1.5 сая төгрөг  зарцуулдаг.  Төсөл сонгон шалгаруулах комисс  3-4 сарын хугацаанд авдаг байна. Нийт 200 гаруй төсөл ирдэг аж. Энэ төслийг ганцхан хүн судалж үнэлгээ өгдөг байна.  Түүнчлэн төсөл сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүнд аймаг, орон нутгийн ИТХ-ын төлөөлөгч нь багтсан. Төрийн бус байгууллагыг төлөөлж  Залуучуудын холбоод нь багтсан зэрэг хуулийн гажуудал үүссэн байна.  Нөгөөтэйгүүр тоног төхөөрөмж худалдан авахад ЖДҮ-ийн зээлийн 60 хувь нь зарцуулагддаг аж.  Өөрөөр хэлбэл валют эргээд гадагшаагаа урсаж байна гэсэн үг. Энэ бүхэнд бодлого зохицуулалт хэрэгтэй байгааг МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сардаваа мэдээлэл хийсний дараа гишүүдийн асуултад хариулав.

Хуралдааны үеэр зарим гишүүд асуулт асууж, үг хэллээ. 

-Яг одоогийн байдлаар экспортын баримжаатай үйлдвэрлэл явуулахад төрөөс дэмжвэл гараад ирэх үйлдвэр байна уу? Дотооддоо худалдан авалт хийдэг үйлдвэр зайлшгүй хэрэгтэй. Цэрэг, цагдаагийн дүрэмт хувцас үйлдвэрлэдэг үйлдвэр хэрэгтэй.

-Экспортод гаргахад бэлэн болсон бүтээгдэхүүн, үйлчилгээ байгаа.   Англид “Рио-2016” олимпын дараа дэлхийн 160 улсад хэрэгжүүлсэн хөтөлбөр байгаа.  Дэлхийн 160 улс өөрсдийн брэндийн үйлдвэрлэлээ сурталчлан, амжилттай хэрэгжсэн төсөл. Саяхан энэ төслийн удирдагчтай МҮХАҮТ-д уулзалт хийж,  30 гаруй компанийг цуглуулсан. Монгол компаниуд  “Apple”-аас илүү хүчин чадалтай Ipad хийдэг болсон. Монгол компаниуд аргалаа савлаад капсул болгон экспортолдог. Монголын ямааны арьсыг  “ZARA” дэлхийн брэнд рүү энэ жил  долдугаар сард 20 тонныг экспортолсон.  Монголын чацарганы ундаа Солонгос улсын E-mart-ын сүлжээнд хоёр хоногийн өмнө нэвтэрч 1850 вонноор худалдаалж эхэлсэн. Мөн Монгол банкнаас  10 мянган ам.доллараар авч чадаагүй манай залуучуудын хийсэн апплекешн Энэтхэг улсад 2 сая ам.доллараар зарагдсан. Энэ потинциаль байгаа. Тэр улсын удирдагч толгой сэгсрээд гарсан. Бидэнтэй хамтарч ажиллах талаар ГХЯ-тай ярилцахаар болсон. Манай улсад Солонгосын кимчи хэрэглээ болсон байгаа. Үүний оронд манай говийн хөмүүлийг экспортод гаргаж ирэхээр эрчимтэй ажиллаж байна. Үүнийг эргээд зах зээл эрэлттэй нь уялдуулах хэрэгтэй юм.

Ийнхүү дэд хорооны гишүүд асуулт тавьж, үг хэлснээр хуралдаан өндөрлөлөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл