8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Эрдэнэбат: Н.Алтанхуягийн асуудлаар нам өргөн хэлэлцэж байна

2016-11-23 15:54:00

АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Эрдэнэбат өнөөдөр ирэх сарын 6-ны өдөр болох намын Их хурлын зохион байгуулалтын асуудлаар мэдээлэл хийсэн. Тэрбээр энэ үеэр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг тойрсон баривчилгааны талаар байр, сууриа илэрхийллээ. 

Д.Эрдэнэбат "Энэ асуудлаар нам өргөн хэлцэж байна. АН-ын лидерүүдийг үндэстэй, үндэслэлгүй мэдээллээр баривчлан саатуулах, олон нийтэд сенсаци дэгдээх асуудалд манай гишүүд санал нийлэхгүй байгаа. Тиймээс ойрын хугацаанд АН энэ талаар байр сууриа илэрхийлнэ.Н.Алтанхуяг гишүүний хувьд нэр дэвших эрхээ илэрхийлэх нь хувь хүний байр суурь. Үүнийг хориг саад тавьж болохгүй. Мэдээж АН-аас нэр дэвшихийг горилж байгаа нэг биш хүмүүс бий. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулахын тулд 6 нэр дэвшигчийн сунгааг нам дотроо зохион байгуулсан. Энэ удаад ч ийм журмаар явна. Манай намын шинэ дүрмээр намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй" гэж ярив. 

Үүнээс үзвэл АН тун удахгүй Н.Алтанхуягийн асуудлаар байр, сууриа илэрхийлэх бололтой. 

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Ene chin tanai namihan turiin erhend bhdaa bie bieniigee hemelj ehelsnii urgeljlel yavaad bgaa busuu. Uursdiinhuu ehluulsen helmegduuleltee odoo henruu chiheh geed shalchiganaad bnaa
2016/11/23 59.153.112.47