8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ жилийн "Болор цом" наадам нийслэлд болно

2015-12-16 14:42:00

Жил бүр уламжлал болгон Монголын зохиолчдын эвлэлээс зохиодог оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулах утга уянгын их наадам “Болор цом” наадам энэ жил нийслэл Улаанбаатар хотод зохиогдоно.

"Болор цом" яруу найргийн наадам 1983 оноос хойш тасралтгүй зохиогдож ирсэн тус наадам өнгөрсөн жилүүдэд Дархан, Эрдэнэт, Архангай, Өвөрхангай зэрэг аймгуудад зохиогдож, тухайн нутаг уснаас төрөн гарсан алдарт найрагчдыг дурсах, олны хүндэтгэлийг хүлээсэн яруу найрагчдыг хөдөө орон нутгийн иргэдтэй уулзуулах зорилготой байсан.

Харин энэ жилийн хувьд Монголын уран зохиолыг үндэслэгч, чухал хувь нэмэр оруулагчдын түүхэн ойнууд нэгэн дор тохиож байгаатай холбогдуулан улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулахаар болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл