8o
Улаанбаатар хот
mobile menu

Улс тунхагласны баярын өдөр хилийн боомтууд хэвийн ажиллана

2016-11-23 16:06:16

Улс тунхагласны баяр энэ сарын 26-нд тохионо. УИХ-ын чуулганы энэ сарын 18-ны нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, жил бүрийн 11 дүгээр сарын 26-ныг Бүгд найрамдах улс тунхагласны баярын өдөр болгон тэмдэглэж байхаар хуульчилсан.

“Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу нийтээр амрах баярын өдрүүдэд автозамын хилийн боомтуудыг хаадаг. Гэвч энэ жилийн улс тунхагласны баяраар хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана гэдгийг ГХЯ-наас мэдээлэв. Учир нь хилийн боомтын хэлэлцээрт нийтээр амрах баярын өдөр тохиохоос 14 хоногийн өмнө БНХАУ-д мэдэгдэх ёстой аж. Харин хууль энэ сарын 18-нд батлагдсан тул тогтсон хугацаанаас өмнө мэдэгдэж амжаагүй юм.

Дашрамд дурьдахад энэ жилийн Улс тунхагласны баярын өдөр бямба гарагт тохиож байгаа. Тиймээс 11 дүгээр сарын 25-ны баасан гарагийн ажлын өдөрт шилжүүлэх эсэхийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 3