8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Алтанхуягийн дүүгийн шүүх хурал хойшиллоо

2016-11-23 17:47:29

Өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд Н.Алтанхуягийн төрсөн эгчийн охин Ц.Насанбатыг цагдан хорьсон гомдлыг хэлэлцэх шүүх хурал болох байсан ч дүүргийн шүүгчийн шүүх хурал давхцсан гэх шалтгаанаар хойшиллоо.

 
Энэ үеэр Ц.Насанбатын Өмгөөлөгч Д.Хишигбаяр сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Монгол Улсын шүүх АТГ-аас хараат ажиллаж байна. Н.Алтанхуягийн төрсөн эгчийн дүү Ц.Насанбатыг баривчилсан нь улс төрийн зорилготой ажиллагаа юм. Түүнийг яагаад хорьсон нь ойлгомжгүй, хууль зөрчсөн шинжтэй. Ц.Насанбатыг Эрүүгийн хуулийн 263.2 зүйлээр Төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр баривчилсан. Гэтэл Ц.Насанбат нь Төрийн албанд нэг ч цаг ажиллаж үзээгүй хүн шүү дээ. Энэ бол шууд хэрэгт гүтгэж байгаа хэрэг. Дээр нь Ц.Насанбат нь насанд хүрээгүй гурван хүүхэдтэй. 3, 7, 17 настай гурван хүүхдийг нь харах хүнгүй байхад 5 хоног ээжийг нь хорьчихлоо. Бас цагдан хорих үйл ажиллагаа нь хууль зөрчсөн. Уг нь бол эхлээд Ц.Насанбатыг гэрчээр дуудаж байцаалт авдаг байсан юм билээ. АТГ-ын мөрдөн байцаагчийг дуудах болгонд нь очиж байсан. Ямар нэгэн байдлаар байцаалтаас зайлсхийсэн үйлдэл огт гаргаж байгаагүй. Тийм байхад оргон зайлах үндэслэлтэй гэж үзээд цагдан хорьчихсон. Энэ бол Үндсэн хуулиас эхлээд Хүний эрхийн конвенцийн олон зүйл заалтыг зөрчсөн, илт улс төрийн шинжтэй хэрэг болж байна. Ерөөсөө Н.Алтанхуяг гэдэг хүний дүү гэсэн шалтгаанаар зохиомол хэрэг үүсгэн үндэслэлгүйгээр хорьж байна” гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зориг
Хулгай хйхдээ хүртэл зөвхөн гэр бүлийн хүмүүсээрээ дамжуулж хийдэг, туйлын ахар бодолтой Ерөнхий сайд АН-аас гарч энэ улсыг удирдаж байжээ. Үр дүн нь Монгол улсын дампуурал
2016/11/24 66.181.189.136