8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянзүрхийн гүүрэн дээр ноцтой осол гарч, хүүхдүүд гэмтсэн байна

2015-12-16 14:58:00

Баянзүрх дүүргийн нутаг Туул голын гүүрэн дээр өчигдөр 11.30 цагийн үед зам тээврийн ноцтой осол гарлаа. 12-23 УНС улсын дугаартай “Королла” маркийн автомашин Налайхаас Улаанбаатарын чиглэлд явж байхдаа урсгал сөрж, 13-76 УБЦ улсын дугаартай “Пробокс” автомашинтай мөргөлдсөний улмаас “Королла”-д сууж явсан хүүхдүүд болон жолооч нь хүнд гэмтсэн байна. Тэднийг ГССҮТ -д хүргэн, эмчилгээ хийж эхэлсэн аж. Мөн “Пробокс” маркийн автомашины жолооч эмэгтэй ч бэртэн, эмнэлэгт хүргүүлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment