
Улс тунхагласны баярыг бүх нийтийн амралтын өдөр болгохоор хуульчилсан билээ. Тэгвэл энэ жил эл өдөр амралтын өдөр буюу энэ сарын 26-ны тохиож байгаа учир тухайн өдрийн амралтыг энэ баасан гарагт шилжүүлэх шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн байна. Тиймээс Улс тунхагласны өдрийн амралтыг баасан гарагт шилжүүлж маргааш бүх нийтээрээ амрахаар боллоо.
              
                  
          
          
          
          
          
          
          
          
          

