8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлууд

2016-11-24 08:54:24

Өнөөдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 24-ний пүрэв гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.

Г.ЗАНАБАЗАРЫН НЭРЭМЖИТ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙ

09.00 цагт: "Соёмбо судлал: Оюун сэтгэлгээ, бичиг соёл" Эрдэм шинжилгээний бага хурал Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно. Утас: 99710703, 99049428, 99259197

ТӨРИЙН ОРДОН

09.00 цагт: “Монгол Улсын Тогтвортой хогоон хөгжилд хүрэх зам” дээд түвшний уулзалт болно. Утас: 99900765

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО

10.00 цагт: Монгол Улсын хэмжээнд залуучуудын ажилгүйдэлд эзлэх хувийг бууруулах үндсэн зорилгынхоо хүрээнд МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж “Ажилгүйдлийг анагаая” хөдөлмөрийн яармаг МЗХ-ны “Залуус” танхимд нээгдэнэ. Утас: 90445858, 88020633

ТӨМӨР ЗАМЫН ЭМНЭЛЭГ

11.00 цагт: Төмөр замын эмнэлэгт "Элэг бүтэн монгол" хөтөлбөрийн нээлт болно. Утас: 99115543

"МОНГОЛ НЬЮС" МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11.00 цагт: Хан-Уул дүүргийн ИТХ-ын Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

14.00 цагт: Барилга, хот байгуулалтын яамны хурлын танхимд "Газрын бирж" хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хэлэлцүүлэгт УИХ-ын зарим гишүүн, БХБЯ, ХЗДХЯ, СЯ, ХХААХҮЯ, Үндэсний хөгжлийн газар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Нийслэлийн Газрын алба, Төв, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын холбогдох албаныхан болон судлаачид оролцоно.

БЭСТ ВЕСТЕРН ТУУШИН ЗОЧИД БУУДАЛ

14.00 цагт: Бэст Вестерн Туушин зочид буудлын Соёмбо танхимд “Бүс нутгийн тогтвортой хөгжил” семинар зохион байгуулагдана. Утас: 99900765

ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН

14.00 цагт: "Ам.долларын ханшийн цаашдын хүлээлт" сэдэвт хэлэлцүүлэг болно. Монголбанк, эдийн засагчид, судлаачид болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцоно.

ХААИС

14.30 цагт:  Зайсангийн гүүрнээс урд хэсэгт ХААИС-ийн Багш, ажилчид нийт 6200 гаруй оюутнуудын хамт сайн дураараа цас цэвэрлэнэ. Утас: 325044, 88080750, 99114589 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 2