8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэн Шуан: Монгол Далай ламын айлчлалыг зөвшөөрсөн нь хоёр улсын харилцаанд сэв суулгалаа

2016-11-24 10:43:00

Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хуралдаан энэ сарын 28-ныд товлогдсон байсан ч урд хөрш санал тавьснаар тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан. Засгийн газар хоорондын хуралдаанд Монгол улсын төлөөлж Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг оролцох юм. Хоёр талын энэхүү уулзалтаар манай улсаас БНХАУ-д тавьсан 2.0 хүртэл хувийн хүүтэй, 20-оос дээш жилийн хугацаатай “Хөгжлийн зээл” олгох хүсэлтийн талаар ярилцана гэдгийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэлж байв. Одоогоор айлчлалын товыг хоёр тал дипломат шугамаар тохиролцон гэснээс өөр мэдээлэл байхгүй байгаа юм. Тэгвэл БНХАУ-ын талаас тус хуралдааныг хойшлуулсан шалтгааныг Далай ламын Монгол дахь айлчлалтай холбоотой хэмээн албан ёсоор мэдэгдлээ.

Тодруулбал, БНХАУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан сэтгүүлчидтэй уулзахдаа “Далай ламын Монголд хийж байгаа айлчлалын талаар бид албан ёсны байр сууриа илэрхийлсэн. Далай ламын айлчлалыг зөвшөөрсөн Монголын талын алдаатай бодлого Хятад, Монголын улс төрийн суурь харилцаанд сэв суулгаж, хоёр талын хамтын ажиллагааны хөгжилд сөргөөр нөлөөллөө. Тиймээс Хятад улс Монголын талаас Хятадын суурь ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандаж, алдаатай үйлдлээс бий болсон сөрөг нөлөөг арилгах арга хэмжээ аван, хоёр орны харилцааг хэвийн төвшинд нь буцааж оруулахыг шаардаж байгаа” гэжээ.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Алуурчин
Манай төр засгийн нөхөд урдаас нь салаавч өгдөг болоосой. Харин ч хужаа нар зээлээ хааж бидний хойч үед маш том тус боллоо
2016/11/25 27.123.214.92
Hi
Sevteed bx yu bsiin, bie daasan uls yugaa shutexee Ene muu xujaagaar zaalgaxiimu!. Xeden guilgachin setgelgeetei, ulsaa xudaldsan noxduuded l xezuu ym boljde
2016/11/24 178.165.131.8
Око
Энэ хужаа нарт манайд хэн айлчлах нь ямар хамаа бнаа.Улс орны бодлогод хөндлөнгийн хужаа нар ямар хамаа бнаа.Өөрснөө л муу бдаг юм байгаа биз...ернь юу ч болоод байнадаа......
2016/11/24 66.181.191.202