8o
Улаанбаатар хот
mobile menu

Хил залгаа газрууд хүчтэй газар хөдөлжээ

2016-11-24 11:34:00

ОХУ-ын Геофизикийн албаны Байгалийн салбарын мэдээлснээр, энэ сарын 22-нд уржигдар 20:38 цагт Буриадын Северомуйск тосгоноос 53 км зайд Рихтерийн шаталбараар таван баллын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлт Буриадын Северомуйск, Таксимо тосгодоос гадна Ар Байгалийн хязгаарын Чит хотод хүртэл мэдрэгдэн орон сууцны хорооллуудад чичиргээ мэдрэгдэж, иргэд олноороо яаравчлан гудамжинд гарахад хүрсэн байна. Газар хөдөлсөн бүсэд ОХУ-ын Онц байдлын яамны дөрвөн ажлын хэсэг ажиллаж эхэлсэн бөгөөд орон сууц, чухал объектуудад ноцтой гэмтэл учраагүйг тогтоожээ. Цаашид Ар Байгалийн хязгаарт дахин хүчтэй газар хөдөлж магадгүй гэж мэдээлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл