8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Чойжилсүрэн: БНХАУ-тай хийх байсан хэлэлцээрүүд хойшилсон нь үнэн

2016-11-24 11:34:38

-

Далай лам айлчилсантайгаар холбоотой Хятад, Монголын харилцаа муудаж буйг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Энэ асуудал өнөөдөр УИХ-ын чуулган дээр хүртэл яригдсан байна. УИХ-ын чуулганы хуралдаанаар  “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.  Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсан байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Сүүлийн үед гадаад харилцаан дээр асуудал үүслээ гэх сигнал ирээд байна. Урд хөршид айлчлах байсан манай шадар сайдын айлчлалын  хойшлуулсан мэдээлэл байна.  Урд хөршөөс авах байсан зээлийн гэрээг зогсоох талаар  Хятадын хэвлэлүүдэд гарч байна. Сангийн сайд ямар байр суурьтай байна. ОУВС-тай байгуулах гэрээ хэлэлцээр ямар төвшинд явж байгаа вэ? 

-Сангийн сайд Б.Чойжилсүрэн:  Далай ламын айлчлал хийх бүрт  өмнөд хөрш таатай ханддаггүй.  Энэ сарын 27,28 өдрүүдэд  БНХАУ-тай хийх байсан хэлэлцээр хойшлогдсон нь үнэн. Үүнээс үүдээд ирэх онуудад эдийн засгийн хувьд бэрхшээл гарахыг үгүйсгэхгүй. Урьдчилан хэлэх эрт байна. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
ih sain um boljee
2016/11/24 75.171.206.181
irgen
Choijilsyren chi bitgii olon um hyts,dandaal ur zeel avch tern mongoliin jiriin irgediin nyryyndeer ur bolj irdeg harin ter geree heleltseeree tsytsalsan hyatadiin tal tsytsalsan bol bolj bolj yasan
2016/11/24 75.171.206.181
buhimdagch
10-r bogdig nuuts b.dald todrulah ni heni ashig sonirhol be ulsas deegur erh ashig gedeg zuil bur heterle.Imerhu b.daltai ewlered hedi boltol hultsengui harad suu be ARD TUMEN minee
2016/11/24 112.72.11.109
Зочин
ХЯТАДТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХАА БОЛЧИХ Л ДОО. МОНГОЛ УЛС ХЯТАДТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛААД МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ЯМАР СЭРГЭЧИХ ЮМ БИШ.
2016/11/24 202.9.41.13
зочин
Урилга өгсөн монголд ирэхийг зөвшөөрсөн хариуцлагатаныг тогтоож арга хэмжээ авч БНХАУ-аас уучлалт гуйх хэрэгтэй.Далай лам ер нь монгол улсад ямар сайн үйл бүтээсэн юм шашинд хязгаар тогтоох нь зөв
2016/11/24 103.229.120.124
undesten
ene uuruu nuutsaar balai lamd ochij gadaadiin tagnuuld azaartsan bn lee
2016/11/24 182.160.32.104