
Өнгөрсөн аравдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хур тунадас орж, хүйтний эрч чангарсан. Энэ сараас улам хүйтэрч Нийслэл хотод халтиргаа, гулгаа үүсээд буй. Үүссэн нөхцөл байдлыг арилгахаар 600 орчим тонн давс, бодис цацсан ч халтиргаа багасаагүй байна.Иймд Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн иргэдийн аюулгүй байдлыг хангаж, бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлэхээр Саппорогийн уулзвараас Таван шар хүртэлх явган хүний замын цасыг цэвэрлэхээр болжээ.
              
                  
          
          
          
          
          
          
          
          
          

