8o
Улаанбаатар хот
mobile menu

Чингэлтэй дүүргийн татварын байцаагч авлигын хэргээр цагдан хоригдов

2016-11-24 13:07:00

Авлигатай тэмцэх газраас Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч О-г эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж улмаар "Ганц худаг"-т саатуулжээ.

Уг хэргийг Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа ба татварын байцаагч О-г албан тушаалаа урвуулан ашигласан, хясан боогдуулах замаар таван сая болон түүнээс дээш төгрөгийн авлига авсан хэмээн буруутгаж, Монгол улсын Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд зааснаар хэрэг үүсгэсэн байна. Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс нь 20 орчим улсын байцаагчтай ажилладаг бөгөөд авлига авсан гэх байцаагч нь татан буугдаж буй аж ахуйн нэгжээс бичиг баримтыг нь шуурхай бүтээж өгнө гэх нэрийдлээр мөнгө нэхсэн аж. Албаны эх сурвалжийн мэдээллэж буйгаар “Татан буугдах гэж байгаа компанийг шантаажилж авлига авсан гэх үндэслэлээр шалгаж байгаа. Харин авлига өгсөн гээд байгаа компани нь олны дунд нэрд гарсан компани байх магадлалтай байгаа. Татан буугдах акт үйлдэхийн тулд компанийн өр зээлийн тооцоолол алдангитай ажилласан баримт бичиг гээд олон зүйл шаарддаг. Тиймээс хяналтын байцаагч уг баримт бичгийг бүрдүүлээгүй байгууллагыг шантаажилсан байж болзошгүй” гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
дорж
Г.Отгонбаяр байцаагч авлига авсан
2017/03/02 122.201.24.164
ИРГЭН
ЗӨВ ШҮҮ
2016/11/24 66.181.188.211
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 3