Японы Мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын Кюүшюү башё ирэх ням гаригт өндөрлөнө. Фүкүока хотноо болж буй оны сүүлийн башё олны анхаарлыг татаад байна. Өчигдөр буюу башёгийн 11 дэх өдрийн барилдаанд ёкозүна Хакүхо М.Даваажаргал сэкиваке Такаясүг, ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж озэки Котошёогикүг давсан. Мөн нэг ч унаагүй башёг тэргүүлж явсан ёкозүна Какүрюү М.Анандыг озэки Кисэносато өвдөг шороодуулсан юм.
Ийн 11 дэх өдрийн дараахь байдлаар ёкозүна Харүмафүжи, Какүрюү, маэгашира Ишиүранар 10 даваа, нэг унаатай башёг тэргүүлж байгаа бол ёкозүна Хакүхо, озэки Кисэносато нар есөн даваа, хоёр унаатай хоёрдугаар эгнээнд бичигдэж байна. Эдгээрийн араас озэки Гоэйдоозэки Тэрүнофүжигээр найм дахь даваагаа авсан байна. Энэ башёд озэки Гоэйдог түрүүлбэл аварга цол өгөхөөр амлаад байсан ч тэрээр түрүүлэх нь бараг найдваргүй болжээ.