Өчигдөр БНХАУ-ын Зянси мужийн Фэнчэн хотод байрлах цахилгаан станцад дэлбэрэлт болжээ. Осол болох үед станцад 68 хүн ажиллаж байсан бөгөөд 40 гаруй хүн нас барж, цахилгаан станцын хөргөх цамхаг өртөж сүйрсэн байна.
Ослын шалтгааныг албаны хүмүүс өндөр даралтат уурын хоолойд дэлбэрэлт үүссэнтэй холбон тайлбарлажээ. Мөн аврах ажиллагаанд тусгай сургасан нохой болон хоёр аврагч роботыг дайчилсан гэж Синьхуа агентлагаас мэдээллээ.