8o
Улаанбаатар хот
mobile menu

Цогтцэций суманд 50 мвт-ын салхин цахилгаан станц барина

2016-11-24 16:19:47

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Цэций уулын ойролцоо 50мВт-ын хүчин чадал бүхий салхин парк байгуулагдахаар болжээ. Тус салхин станцын шав тавих ёслолын ажиллагаа өчигдөр болсон байна.

Нийт 128 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий Цэций салхин цахилгаан станцын төслийг сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Клин Энержи Ази компани хэрэгжүүлж байна. Тус станц жилд 201 сая кв/ц цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэн төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээнд нийлүүлэх хүчин чадалтай аж. 2017 оны сүүлчээр ашиглалтад орох салхин станц ойролцоогоор 120 мянган тонн нүүрс, 1.5 сая тонн цэвэр ус хэмнэх төдийгүй 180 мянган тонн нүүрс хүчлийн хий ялгарахаас сэргийлнэ. Мөн үйлдвэрлэсэн 200 сая кВт.ц эрчим хүчээ төвийн эрчим хүчний системд нийлүүлэхийн зэрэгцээ "Оюу Толгой", "Таван Толгой" зэрэг төслүүдийг эрчим хүчээр хангах боломжтой аж.

Монгол Улсын эрчим хүч үйлдвэрлэх нийт хүчин чадал 1,130 мегаватт байгаагийн 88 хувь нь нүүрс, зургаан хувь нь дизель, зургаан хувь нь сэргээгдэх эрчим хүч, хоёр хувь нь усан эрчим хүчний эх үүсвэртэй байна. Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлогод нийт эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээ 2020 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүрнэ гэж тусгасан.

Мөн  эрчим хүчний салбарт хийгдэх хөрөнгө оруулалтыг олон улсын санхүүгийн байгууллагууд, хандивлагч улсуудтай хамтран дэмжиж, Говийн бүсийн салхи, нарны арвин их эх үүсвэрийг ашиглахаар заажээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 3