Өмнөд Солонгос улсын Тэжон хотын цагдаагийн газраас Монгол Улсын иргэн, 29 настай А-г эрэн сурвалжилж байна. Тус эрэн сурвалжлагдаж буй залуу замын хөдөлгөөний дүрэм зөрчин, солонгос иргэнийг бэртээсэн хэрэг үйлдэж улмаар цагдаад мэдүүлэг өгөхөөс татгалзаж, зугтсан байна.
Монгол Улсын иргэн А нь Солонгос улсад хууль бусаар ажиллаж амьдардаг аж. Хэрэг гарсан өдөр Тэжин хотын цагдаагийн газрын ажилтнууд монгол залуугийн биеийн байцаалтыг тодруулж, мэдүүлэг өгөх өдрийг мэдэгдэж, гэрт нь буцаасан боловч тэрээр мэдүүлэг өгөхөөс зайлсхийжээ.