8o
Улаанбаатар хот
mobile menu

Хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдлаа

2015-12-16 15:58:00

Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 25 настай Ц бусадтай бүлэглэн, Баянгол дүүргийн XII хорооны 24 дүгээр байрны гадаа байсан "Тоёота премио” маркийн автомашины салхины шилийг хагалж, хонь, ямааны гулууз мах хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Уг хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа аж. Мөн тус дүүргийн IV хорооны 13 дугаар байрны гаднах зогсоолд байсан ‘Тоёота приус” маркийн автомашины дулаан хучлагыг оршин суух тодорхой хаяггүй, 42 настай эрэгтэй хулгайлсныг илрүүлсэн байна. Түүнчлэн энэ өдөр Сонгинохайрхан дүүргийн харьяат, 17 настай эмэгтэй “Голомт” банкны нэгэн салбарт хуурамч 50 юаниар гүйлгээ хийсэн хэргийг илрүүлэн шалгаж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл