8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон нутгийн нислэгийн чиглэлийг өөрчилж, тоог нэмэгдүүлэхээр болжээ

2016-11-24 17:36:56

Цаг агаарын таагүй байдлаас үүдэн гарах эрсдэлийг Зам тээвөр хөгжлийн яамнаас урьдчилан сэргийлэх зорилгоор арга хэмжээ авахаар болжээ. Тодруулбал, агаарын тээврийн үйлчилгээг нэмэгдүүлэх, нөхөн олговор олгох замаар орон нутгийн нислэгийн тоог нэмэгдүүлэхээр болсон байна.

Энэ хүрээнд “Хүннү Эйр” ХХК-ийн Улаанбаатар-Улиастай-Улаанбаатар чиглэлийг Улаанбаатар-Мөрөн-Улиастай-Улаанбаатар, “Аэромонголиа” ХХК-ийн Улаанбаатар-Алтай-Улаанбаатар чиглэлийг Улаанбаатар-Баянхонгор-Алтай-Улаанбаатар болгон өөрчлөхөөр болжээ. Мөн Улаанбаатар-Даланзадгад-Улаанбаатар, Улаанбаатар-Баруун-Урт-Улаанбаатар чиглэлд нөхөн олговор олгон нислэг хийх агаарын тээвэрлэгчийг сонгон шалгаруулах аж.

Мөн Хөвсгөл, Баянхонгор аймгууд руу нислэг зохион байгуулж эхэлсэн байна.Үүнээс гадна эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ шаардлагатай иргэдэд орон нутгийн нэмэлт нислэгүүд 90 хувь хүртэл хөнгөлөлт үзүүлэх юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 3