8o
Улаанбаатар хот
mobile menu

Гурван жилийн дотор 185744 иргэнд 9828.3 га газрыг өмчлүүлжээ

2016-11-25 13:00:00

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2014, 2015, 2016 онуудад Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд нийтдээ 5 удаа, нийслэлийн Засаг даргын 9 удаагийн захирамжаар 69836 иргэнд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх  ажлыг зохион байгуулж, нэгж талбарыг баталгаажуулан кадастрын зургийн нэгж талбарыг газрын мэдээллийн санд бүpтгэж ажилласан.

Энэ сарын 17-ний өдрийн байдлаар энэ онд нийслэлийн Засаг даргын 9 удаагийн захирамжаар 16139 иргэнд 820.88 га газар өмчлүүлснээс одоо эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх чиглэлээр 2720 иргэнд 150.9 га газрыг, цахим хэлбэрээр 13356 иргэнд 668.64 га газрыг, хуулинд заасан хэмжээнээс илүү талбай эзэмшиж, ашиглаж байсан 45 иргэний 0.1595 га газрыг үнээр өмчлүүлж, зуслангийн зориулалтаар эзэмшиж буй 18 иргэний 1.14 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус тус өмчлүүлж  өссөн дүнгээр буюу 2003-2016 хооронд нийтдээ  185744  иргэнд 9828.3 га газрыг өмчлүүлсэн байна.

Мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор өмнө нь гэр бүлээрээ газраа хамтран өмчилсөн 1615 өрх хамтран өмчлөгчийн эрхээ өрхийн нэг гишүүндээ шилжүүлж өрхийн бусад гишүүн болох 5157 иргэнийг дахин газар өмчлөх эрхийг нээж өгчээ.

Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт хамаарах зуслангийн 26 байршлын /амны/ батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу зуслангийн зориулалтаар газраа эзэмшиж буй 18 иргэнд 1.1412 га газрыг өмчлүүлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл