8o
Улаанбаатар хот
mobile menu

Өвлөж авсан байшингаасаа 100 кг алт олжээ

2016-11-24 18:07:08

Францын Эврё хотод баян удмынхнаасаа байшин өвлөж авсан нэгэн эр тэнд нуусан 100 кг алтыг олжээ. Тэрээр байшиндаа ороод хуучин тавилгуудыг нь гаргах гэж байхдаа том шүүгээний дор нуусан төмөр хайрцаг олсон байна. Түүн дотор алтан зооснууд байсан гэнэ. Ингээд бусад өрөөнүүд, ариун цэврийн өрөөнд хүртэл хэсэг хэсгээр нь хуваан нуусан байхыг олжээ. Гурван алтан зоосыг вискиний хоосон хайрцагны нугалаас дотор нуусан байсан аж. 

Ингээд тэрээр бүх өрөөг нарийвчлан шалгаж үзээд 5000 ширхэг алтан зоос, 12 кг-ын жинтэй хоёр ширхэг гулдмай, нэг кг-ын жинтэй 37 ширхэг гулдмай алт олоод байна. Үнэт эдлэлийн нийт үнэ нь 3,5 сая евро болжээ.

Үүнээс гадна энэ бүх алтыг өнгөрсөн зууны 1950-1960-аад онд хууль ёсоор олж авсныг батлах баримт бичгүүд ч байшингаас гарч ирсэн гэнэ. Өв залгамжлагч энэ бүх эрднэсээ Эврё хотноо дуудлага худалдаагаар худалдахад француудаас гадна гадаад орнуудаас олон хүмүүс ирж оролцон авчээ. Францын төрийн албаныхан энэ алтыг эзэмшигч нь татвараа хуулийн дагуу төлж байсан эсэхийг нягтлан шалгаж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл