8o
Улаанбаатар хот
mobile menu

Францын 129 хүний амь насыг авч одсон халдлага Европыг түгшээж эхэллээ

2015-11-15 00:00:00

Францын нийслэл Парис хотноо баасан гаригт /XI.13/ гарсан алан хядах ажиллагааны дараа Европ даяар аюулгүй байдалдаа санаа зовниж, хамгаалалтаа чангатгаж эхэлжээ. Тэсрэх бөмбөг, галт зэвсэгтэй этгээдүүд Парис хотын ресторан бар, концертын танхим, хөлбөмбөгийн цэнгэлдэх зэрэг олон газарт халдлага үйлдсэн юм.  Уг халдлагаар 129 хүн нас барсан, 352 хүн хүнд гэмтсэн, 3 бүлэг өөр өөр газар хорлон сүйтгэх аллага хийсэн мөн 7 амиа хорлогч биедээ тэсрэх бөмбөг тэсэлсэн байна.

Франц улсад онцгой байдал зарлаж, олон нийтийн үзвэр үйлчилгээний бүх газруудыг хаасан бөгөөд аялал жуулчлалын болон Францын үнэт зүйл зүйл болсон EIFFEL TOWER, LOUVRE MUSEUM, DISNEY LAND зэрэг газруудыг 3000 цэрэг хамгаалтандаа авсан байна. Францад өнөөдөр /XI.15/ гашуудлын өдрүүд үргэлжилж, цэрэг, цагдаагийн хувцастай хүмүүс Парис хотын хаа сайгүй эргүүл хийж байна.

Уг  террорист халдлагыг зохион байгуулсан этгээдийг баривчилсан гэдгийг Сербийн “Блик” сонин нийтэд танилцуулсан тухай “www.dpa-international.com” мэдээллээ. 

Парисын халдлагыг зохион байгуулагчийг Сирийн иргэн Ахмед Алмохаммед гэгч 25 настай залуу үйлдсэн байж болзошгүй байгаа аж. 

Өнгөрсөн сарын 17-нд Парис хотноо ирсэн болохыг тогтоосон аж. Хилийнхэн түүнээс зэвсэг болон хориотой бараа олоогүй учир, хил нэвтрэх зөвшөөрөл олгожээ. Түүний хамсаатныг Франц иргэн байсан байх магадлалтай хэмээн тагнуулын байгууллагаас мэдээлэв.

Парисын халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл үйлдсэн хэмээн мэдэгджээ. Гэхдээ Францын удирдлагууд дээрх мэдээллийг батлаагүй байгаа юм.

Францын орчин үеийн түүхэнд ийм томоохон хэмжээний халдлага болж байгаагүй юм байна.Францын Ерөнхийлөгч цуврал халдлага болоход цэнгэлдэх хүрээлэнд хөл бөмбөгийн тоглолт үзэж байсан бөгөөд тэндээсээ шууд халдага болсон газруудад ажиллан Францын Засгийн газрын хуралдааныг шуурхай хуралдан хуралдуулан, холбогдох арга хэмжээг авч байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл