Өнгөрсөн 7 хоногт ЦЕГ-аас 102 дугаарт хураамч дуудлага өгсөн охины ээжийг торгосон, “Range Rover” маркын автомашинаар 64.4 кг мөнгөн ус бусдад худалдан борлуулахаар тээвэрлэж авч явсаныг таслан зогсоосон талаар мэдээлсэн билээ. Эдгээр хэргийг талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэнгээс тодруулсан юм.
-Энэ сарын 21-ны өдөр өдөр ОХУ болон Монгол Улсын 3 иргэн их хэмжээний мөнгөн ус худалдан болохоор тээвэрлэж яваад баригдсан. Энэ хэрэг ямар шатандаа явж байна вэ?
-Энэ оны 11 дүгээр сарын 21-ны өдөр “ТБД андууд” дэлгүүрийн урд зам дээр ЗЦГ-ын алба хаагчид тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалтын ажиллагаа хийж байх үед сэжиг бүхий тээврийн хэрэгслийг саатууллан шалгахад “Range Rover” маркын автомашинаар 64.4 кг мөнгөн ус бусдад худалдан борлуулахаар тээвэрлэж авч явсаныг таслан зогсоосон.Уг хэргийг БГДЦХ-1 хэлтэст хүргэн өгсөн. Одоогоор тус дүүрэг дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр тээвэрлэх, үйлдвэрлэх, хадгалах, худалдах, худалдан авах, тээвэрлэх, ашиглах болон бусдад дамжуулсан бол 5 хүртэл нь жилээр хорих. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэлтэй.
-Хохирлын хэмжээг тогтоосон уу?
-Тухайн гэмт хэрэгт БЗД-4 хороонд оршин суух ОХУ-ын иргэн, манай улсад түр оршин суух зөвшөөрөлтэй Ч гэгч МУ-ын иргэн тус дүүрэг оршин суух Б /эр.39н/, МУ-ын иргэн БГД-ийн 4 хороонд оршин суух А /эр.22/ нар хууль бусаар авч явсныг сатуулан МУ-ын эрүүгийн хуулийн 214 штрих1-ийн.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр тээвэрлэх, үйлдвэрлэх, хадгалах, худалдах, худалдан авах, тээвэрлэх, ашиглах болон бусдад дамжуулсан бол 5 хүртэл нь жилээр хорих. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэлтэй. Одоогийн байдлаар хохирлын хэмжээ нь 96 орчим сая төгрөг яригдаж байна.
-Өмнө нь их хэмжээний мөнгө ус зөвшөөрөлгүй тээвэрлэж явсан хэрэг гарч байсан уу?
-Их хэмжээний мөнгөн ус тээвэрлэж явсан хоёр хэрэг өнгөрсөн 2015 онд гарч байсан. Тухайн үед 30 орчим кг мөнгөн усыг бусдад худалдаж, борлуулахаар явж байсан тохиолдол бий.
-Хамгийн сүүлд гэхэд хуурамч дуудлага өгсөн охины ээжийг торгож захиргааны арга хэмжээ авсан гэдгийг танай байгууллагын зүгээс мэдэгдсэн. Зарим тохиолдолд хорих шийтгэл ногдуулдаг гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
Хуурамч гэмт хэргийн талаарх дуудлага өгөх юм бол энэ өөрөө хуулийн хариуцлага хүлээнэ. Ялангуяа онц хүнд гэмт хэргийг талаар хуурамч дуудлага өгөх явдал. Энэ нь өөрөө маш хор хохиролтой.
-Дуудлага бүрт цагдаагийн байгууллагын албан хаагчид очиж шалгалт хийдэг. Хуурамч гэмт хэргийн талаарх дуудлага өгөх юм бол энэ өөрөө хуулийн хариуцлага хүлээнэ. Ялангуяа онц хүнд гэмт хэргийг талаар хуурамч дуудлага өгөх явдал. Энэ нь өөрөө маш хор хохиролтой. Дуудлага өгсөн даруй цагдаагийн байгууллагын албан хаагчид газар дээр нь очиж ажиллана, мөн энэхүү хурамч дуудлагыг ямар шалтгаанаар өгсөн гээд иргэн байн байн цагдаагийн байгууллагад дуудагдах хэмжээнд хүрдэг. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн 7 хоногт хуурамч дуудлага өгсөн охины ээж У-д нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 30-р зүйлийн 2-т заасан цагдаагийн байгууллагад худал мэдээлэл өгсөн гэх заалтын дагуу захиргааны арга хэмжээ болох торгуулийн арга хэмжээ 20000 төгрөгөөр торгосон. Мөн хүүхэддээ ухуулга яриа хийх зөвлөмж өгсөн байна. Мөн дараагийн удаа дахин худал мэдээлэл өгөх юм бол шүүхээр баривчлуулах арга хэмжээ авахыг анхааруулсан. Хэрэв гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хуурамчаар цагдаагийн байгууллагад өгсөн гээд хорих зүйл заалттай байдаг. Энэ тусгаар дугаар луу залгасан яриа бүхэн бичигддэг.
-Өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад хуурамч дуудлага хэр их ирж байна вэ?
-Цагдаагийн байгууллагын харьяанд Мэдээлэл шуурхай удирдлагын төв гэж байдаг. Энэ төв нь 101, 102, 103, 105 гэсэн тусгай дугаарын дуудлага авч иргэдэд цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээ, түргэн тусламж, онцгой байдлын үйлчилгээг хүргэх эдгээрийг холбох, мэдээллээр хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өмнөх жилүүдийг бодвол хуурамч дуудлага өгч залгах тохиолдол харьцангуй буурсан. Энэ нь иргэдийн ухамсар, төрийн тусгай чиг үүрэг бүхий цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг харьцангуй ойлгодог болсон байна. Гэхдээ зарим нэг байнгын хуурамч дуудлага өгдөг дугаар байдаг. Эдгээр дугаарын эздэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэж ирсэн. Өмнөх оны мөн үетэй харьцуулвал хуурамч дуудлага 30 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарсан.
-Хоногт хэчнээн дуудлага ирдэг вэ?
-Хоногтоо 3-4 мянган дуудлага ирдэг. Давхардсан тоогоор 5-6 мянган дуудлагыг мэдээлэл шуурхай удирдлагын албан хаагчид авч ажилладаг. Энэ зөвхөн 102 дугаарт ирсэн дуудлага.
-Ямар төрлийн хуурамч дуудлага зонхилж байна вэ. Хуурамч дуудлага өгч байгаа иргэдийн насны ангилал?
-Сүүлийн хэдэн саруудад барьцаалуулсан гэсэн хуурамч дуудлага их ирж байна. Дуудлага тус бүрт шалгалт хийж хуурамч гэдгийг нь тогтоон шалгаж байна. Өсвөр буюу 13-14 насыхан хуурамч дуудлага өгөх тохиолдол элбэг байдаг. Мөн гэр орондоо асран хамгаалах хүнгүй сэтгэцийн өвчтэй хүмүүс бас өгдөг.
Д.Нэргүй