8o
Улаанбаатар хот
mobile menu

Маргааш төр, нийгмийн зүтгэлтнүүд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ

2016-11-25 17:08:28

Монгол Улс анхны Үндсэн хуулиа хэлэлцэн баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан өдөр маргааш тохионо.

Энэ өдөр улстөр, нийгмийн зүтгэлтнүүд 13.00 цагаас Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм. Мөн 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд Улс тунхагласны баярт зориулсан хүчит бөхийн барилдаан болно.

1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал юм. Монголчууд энэ өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн уламжлалтай ч 2012 оноос уг өдрийг "тэмдэглэлт өдрийн" түвшинд өнгөрөөх болсон. Харин энэ жилээс дахин сэргээж, нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон тэмдэглэн эхэлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment