8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр Улаанбаатарт 12-14 хэм хүйтэн байна

2016-11-26 10:54:00

2016 оны 11 дүгээр сарын 25-ны 20 цагаас 11 дүгээр сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Байтаг богд орчмоор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 27-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Орхон, Хараа голын хөндийгөөр 20-25 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө Дархадын хотгороор 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас  секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл