8o
Улаанбаатар хот
mobile menu

Үүрийн дарга нар нь АН-д шаардлага хүргүүлсний учир

2016-11-26 12:10:00

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү тэргүүтэй Ардчилсан намын Үүрийн дарга нарын холбооноос “АН-ын үүрийн гишүүд, дэмжигчдийн I хэлэлцүүлэг”-ийг өнгөрөгч пүрэв гарагт зохион байгуулсан байна. Уг хэлэлцүүлэгт Нийслэл Улаанбаатар хотын АН-ын 150 гаруй үүрийн төлөөлөл болох 113 үүрийн дарга, идэвхитэн төлөөлөгч оролцжээ. Ардчилсан намын үүрийн дарга нарын холбоо энэ удаад Нийслэлийн 9 дүүргийн анхан шатны намын дарга, идэвхитэн гишүүдийг сонслоо. Дараагийн ээлжинд 21 аймгийн анхан шатны намын дарга нарыг оролцуулсан онлайн хэлэлцүүлэг хийхээр төлөвлөжээ. Мөн хэлэлцүүлэгт ирсэн төлөөлөгчдийн дийлэнх олонх нь намын шинэчлэл нь цөөн хэдхэн дарга нар, фракцын толгойлогчдын тохиролцооны хүрээнд явагдах ёсгүй хэмээн үзэж, Үүрийн дарга нарын холбооноос АН-ын их хурлыг зохион байгуулах ажлын хэсэгт дараах шаардлагыг хүргүүлсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
ОЛИГАРКИ БАТХҮҮ ОДОО БОЛНОО, МОАХ-ын фракц байгуулж үзлээ, АН-ын дарга болно гэлээ, ХУТГУУР БАТХҮҮ ЧИНИЙ МӨНГӨ ХЭНД Ч ҮЙЛЧЛЭХГҮЙ ШҮҮ, МӨНГӨӨР ЦОХИЖ ГИШҮҮДИЙН ТАРХИЙГ УГААХАА БОЛИООЧ ДЭЭ. НОВШ.
2016/11/28 122.201.22.249
зочин
бз дүүргийн АН-н үүрийн дарга нар чинь хурлаа хийдэггүй шүү дээ ямар ичдэггүй юм? хуурамч тайлан гаргадаг ямар юмных нь ардчилал вэ?
2016/11/28 183.81.171.134
  • Recent
  • Most Read
  • Most Comment