
АН-ын VI хурлын төлөөлөгч сонгох анхан шатны намын байгууллагуудын хурал өнөөдөр 330 сум, 152 хороонд нэгэн зэрэг эхэлжээ. АН-ын дүрмийн дагуу намын анхан шатны байгууллагууд хуралдаж сум болон нийслэл, дүүргээс намын Их хуралд оролцох төлөөлөгчдөө өрсөлдөөний зарчмаар сонгоно. Тийм ч учраас амралтын хоёр өдөр Анхан шатны намын хуралдаанаар Үндсэн дүрмийн шинэчлэлийн хэлэлцүүлэг болон VI их хурлын төлөөлөгчийг сонгох хоёр асуудлыг хэлэлцэх юм байна. АН-ын VI их хуралд намын анхан шатны байгууллага буюу сум бүрээс 1 төлөөлөгч, аймгийн ИТХ-д Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид, НИТХ-д сонгогдсон төлөөлөгчид, дүүргийн ИТХ-д Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд, Хяналтын Ерөнхий хорооны гишүүд, намын дэргэдэх байгууллагуудын төлөөллүүд оролцсон нийт 1210 төлөөлөгч оролцож байна.



