Баруун аймгуудын нутгаар: 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд зарим газраар цас орж, салхи нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хугацааны эхээр хүйтэн байна. Цаашдаа хүйтний эрч суларч Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 21-26 градус өдөртөө 31-36 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус хүйтэн өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 5-10 градус хүйтэн байна. .
Төвийн аймгуудын нутгаар: 14-нд нутгийн зүүн хэсгээр цас орж салхи хойноос 9-12 м/с хүрч явган шуурга шуурна. Хугацааны эхний 2 хоногт Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 24-29 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Цаашда ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Зүүн аймгуудын нутгаар: 14-нд зарим газраар цас орж, салхи хойноос 12-14 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 14-15нд хүйтний эрч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Цаашдаа хүйтний эрч суларна.
Говийн аймгуудын нутгаар: 14-нд нутгийн зүүн хэсгээр цас орж салхи зарим газраар 12-14м/с хүрч явган шуурга шуурна. 14-15-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 22-27 градус өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Цаашдаа бүх нутгаар хүйтни йэрч суларна.