Нийслэлд үргэлжилэн орсон цас дагтаршснаас хотын гудамж, талбайд хальтиргаа ихэсчээ. Үүнээс болж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хандах иргэдийн тоо ч нэмэгдээд байна. Иргэн та харьтарч унаад гэмтсэн бол хохирлоо барагдуулж нөхөн төлбөр авах эрхтэй юм. Хэрэв хувийн байгууллагын обьектоос 50 метрийн дотор унасан бол фото болон видеогоор баримтжуулж, тухайн сум, дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагчид хандах боломжтой юм. Мөн нийтийн эзэмшлийн зам талбайд унаж бэртсэн бол гомдлоо нутгийн захиргааны төв байгууллага болон мэргэжлийн хяналтын байцаагчид хандах боломжтой аж. Мэргэжлийн хяналтын байцаагч иргэний гомдлыг Иргэний хуулийн 505,1 болон Хог хаягдлын тухай хуулийн 24,1 дэх заалтыг үндэслэн гарсан зардлуудыг нөхөн олгох юм байна.
Хальтирч унаад гэмтсэн бол хохирлоо барагдуулах боломжтой
2016-11-27 16:00:00