8o
Улаанбаатар хот
mobile menu

Холбоо тасарсан иргэдийг мэнд олжээ

2015-12-17 08:11:00

Гэртээ харихаар гараад сураггүй болсон дөрвөн хүнийг хоёр хоногийн дараа эсэн мэнд олжээ.Хэнтий аймгийн Галшар сумын Арвин багт оршин суугч иргэн Э /49 настай, эрэгтэй/, Х /12 настай, эмэгтэй/, Д /39 настай, эмэгтэй/, У /7 настай, эмэгтэй/ нарын 4 хүн  Чингис хотоос Галшар сумын “Хөтөл сүүж” /аймгийн төвөөс 138 км/ гэдэг газар гэр рүүгээ яваад холбоо тасарч, сураггүй болсон тухай дуудлага энэ сарын 13-ны өдрийн 23:00 цагт онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэд хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Галшар сумын төвөөс 40 орчим км-т "Гашуун" гэдэг газарт элсэнд суусан байсныг энэ сарын 15-ны өдрийн 14:15 цагт эсэн мэнд олсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл