8o
Улаанбаатар хот
mobile menu

ЭМЯ-наас хордлогод орсон иргэдийн талаар мэдээлэл хийнэ

2016-11-28 08:37:00

Туушин зочид буудалд

09:00 цагт МБОИЗ -ын 5-р чуулган болно. Чуулганд ЗГ-ын гишүүн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол оролцоно.

Чингис зочид буудалд

09:00 цагт "Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогц аюулгүй байдал" үндэсний бодлогын чуулган болно.

Зайсан дахь Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд

10:00 цагт “Хөрсний бохирдол ба өнөөгийн төлөв байдал, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэлийн тэмцээн болно.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд

11:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж шүүхийн шинэтгэлийн цаг үеийн асуудал, цаашид анхаарах асуудлын талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лабораторид

11:00 цагт Мал эмнэлгийн байгууллагын чадавхыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх төслийн нээлт болно.

Эрүүл Мэндийн Яаманд

11:00 цагт Архи гэж андууран, шингэн зүйл уусны улмаас хордлогод орсон иргэдийн талаар болон иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс ЭМЯ-наас мэдээлэл хийнэ.

Монгол Ньюс мэдээллийн төвд

11:00 цагт Брэндийн хувцас, үнэтэй машинаас татгалзаж хөгшин залуу үл хамааран үүргэвчтэй аялал хийхийг илүүд үзэх болсон ч эдийн засаг хямарсан энэ үед бусад улсуудаар хамгийн хямдаар буюу 20.000 төгрөгөөс эхэлж аялах нислэгийн тийзийг Айрбүүк Z24 компани Монголд анх удаа хэрхэн борлуулж талаар мэдээлэл хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 4