2016.XI.28-2016.XII.4
Хонь: Өдөр тутмын ажлын хажуугаар ашигтай ажлын санал хүлээж авна. Ямар нэг том төсөл эхлэхээсээ өмнө судалгааны ажил дээрээ алдаа эндэгдэл гаргахгүй байхыг хичээгээрэй. Хэн нэгний санаатай, санаандгүй үйлдлээс болж эвгүй байдалд орж болзошгүй байна. Хайртай хосын дунд хардалтаас болж хэрүүл маргаан дэгдэж болзошгүй. Санхүүгийн байдал хүндэрч, өр авлага нэхэгдэнэ.
Үхэр: Зөрчилтэй долоо хоног. Төлөвлөсөн ажил санаснаар бүтэхгүй. Өөрийнхөөрөө амьдрах хүсэл таныг нэлээд түрэмгий болоход нөлөөлж магадгүй. Өөрчлөлт заримдаа эрсдэл дагуулдаг учраас айх хэрэггүй. Санхүүгийн асуудлаас болж удаан хугацаанд төлөвлөж байсан аяллаа хойшлуулах хэрэггүй. Интернетээр хэсч илүү хямдаар аялах боломж байгаа эсэхийг олж мэдэж болох юм. Болж өгвөл хол амрахыг хичээгээрэй.
Хамтатгах: Энэ долоо хоногт стресс бухимдал ихтэй байна. Ажил хэрэгтэй холбоотой асуудал гарч мэднэ. Гэнэтийн зочин ирэх бололтой. Энэ нь төлөвлөсөн ажил, уулзалтад явахад саад болж мэднэ. Олонх чинь сэтгэлээр унагахад амархан байна. Бусдад хэтэрхий хандах хэрэггүй. Санхүүгийн асуудлаас болж удаан хугацаанд төлөвлөж байсан аяллаа хойшлуулах хэрэггүй. Шинэ арга зам олох нь ихэнхдээ асуудлын шийдэл болж чадна.
Мэлхий: Энэ долоо хоногт аль болох биеэ нөөж, асуудлаас зайлсхийхийг хичээгээрэй. Хайр дурлалын харилцаанд төвөгтэй байдал үүсэх магадлалтай. Ажил хэрэг хэвийн үргэлжилэх бөгөөд энэ нь таны хичээл зүтгэлийн үр дүн юм. Эрүүл мэнддээ анхаарч, эмчилгээ сувилгаа хийлгэх хэрэгтэй. Санхүүгийн байдал бага зэрэг дээрдэх боловч бүсээ суллах болоогүйг анхаараарай.
Арслан: Ажил дээр дарамт үүснэ. Ялангуяа олон нийттэй харилцах ажил хийдэг бол багагүй бухимдана. Стресс нэмдэг хүмүүсээс зайгаа барьж, ажил хэргийн хамтрагчидтайгаа илүү дотносохыг хичээ. Гэр бүлийн маргаанд ялах гэж зүтгэх бус шалтгааныг нь ойлгохыг хичээгээрэй. Бусдыг өөрчлөх гэж хичээснээс өөрийгөө өөрчлөх нь илүү хялбар байх болно.
Охин: Дотоод сэтгэлээ илэрхийлэх гайхалтай үе. Долоо хоногийн эхээр та өөртөө дэндүү гэмээр итгэлтэй байж, ажлын амины элдэв уулзалт, ярилцлагыг ашигтайгаар шийдэж чадна. Хэцүү, боломжгүй хэмээн хойш тавьж байсан уулзалтаа энэ үед төлөвлөөрэй, та гарцаагүй амжилт олж чадна. Амралтын өдрүүдийг найз нөхдийн хүрээнд хөгжилтэй өнгөрүүлнэ. Ажил дээрээ жаахан зэмлэл хүртэж мэдэх ч шинэ долоо хоногт бүх зүйл хэвэндээ орох болно.
Жинлүүр: Нийгмийн сайн сайхан, хүнлэг чанарт сэтгэлээ зориулж, дурлалт хосууд, найз нөхөд хамтдаа цагийг гайхалтай өнгөрүүлэх болно. Санаа нэгддэг хүмүүстэйгээ хамт байж, ямар нэг тусламжийн, хүмүүнлэгийн эсвэл хэн нэгэнд туйлын их аз жаргал бэлэглэх сайхан үйлсийг санаачлаарай, ихээхэн амжилт олох болно. Энэ долоо хоногт та нэг их хүч зарцуулахгүйгээр санасандаа хүрэх болно. Магадгүй тушаал дэвшиж ч болох юм. Санхүүгийн асуудалд ч толгой гашилгахгүй байж болно.
Хилэнцэт: Ажилдаа төвлөрч, сатаарахгүй байх хэрэгтэй. Найз тань итгэлийг тань хөсөрдүүлж магадгүй. Хайртай хүндээ сэтгэлээ илчлэх нь маш хэцүү боловч зориг гаргах хэрэгтэй. Аливаа зөрчил маргаанд бодолтой бас ухаантай байж харилцаагаа сүйтгэх хэрэггүй. Мөнгөний урсгал таныг чиглэснээр орлого мэдэгдэхүйц нэмэгдэж, бусдад илүүчлэх боломжтой болсонд та баярлах болно. Эрүүл мэндийн байдал сайн байх бөгөөд эрч хүчтэй байна.
Нум: Хайр дурлалын харилцаанд тааламжтай. Хосууд бие, сэтгэлээрээ нэг бүхэл болсон мэт мэдрэгдэнэ. Үл ойлголцол тайлагдаж, хагацсан хосууд эргэж нэгдэнэ. Ажилд хэрэг бүтэмжтэй байх бөгөөд орлого нэмэгдэнэ. Хувийн амьдралын элдэв асуудлаас болж бухимдах шаардлагагүй. Бүгдийг нь цаг хугацаанд даатгаад уужим амьсгаа ав. Таны маш чухал хүсэл мөрөөдөл тань биелэгдэх бололтой.
Матар: Сэтгэл тавгүйтүүлсэн зүйл болж магадгүй. Ажил хэрэгт санхүүгийн хүндрэл үүсч мэднэ. Хамт олны дунд мэргэжлийн ур чадвараараа онцгойрч, амжилттай ажиллана. Ажил хэрэг бүтэмжтэй байна. Гэвч гэр бүлд асуудал гарч таны сэтгэл санааг зовоох бололтой. Холбоо тасраад удсан найз нөхөдтэйгөө уулзаж, эртний дурсамж сэдэрнэ. Ганц бие хүмүүс хайр дурлалтай учирна.
Хумх: Эрч хүч суларна. Эргэн тойрны хүмүүсийн хандлага, ааш зан таны бухимдлыг төрүүлэх бололтой. Эелдэг байж, бусадтай найрсаг харилцахыг хичээгээрэй. Өнгөрсөн долоо хоногийн шийдээгүй ээдрээтэй асуудал дахин гарч ирнэ. Долоо хоногийн сүүлээр ажил хэрэг амжилттай бүтнэ. Хайр дурлалаас ангид байж, өөртөө илүү цаг зарцуулах хэрэгтэй.
Загас: Ажил ихтэй долоо хоног. Ойрын хэд хоногтоо та гэрийн бараа харах завгүй шахуу ажилтай байх бололтой. Ажлын ачааллаа тохируулахгүй бол ядаргаанд орж мэднэ. Долоо хоногийн сүүлээр аль болох биеэ амраагаарай. Хамт олны дунд хэрүүл маргаанаас зайлсхийж, бусадтай эвтэй байхыг хичээгээрэй. Хэрэггүй маргаанд оролцсоноор нэр хүндээ алдаж мэднэ.