Өвлийн эхэн сар гарч хүйтний эрч чангарсан энэ үед нийтийн тээврийн том оврын автобус хамгийн эрэлттэй байдаг. Нийслэл хотын хэмжээнд нийтийн тээврийн 20 аж ахуйн нэгжийн 1000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Тэдгээрийн 900 гаруй тээврийн хэрэгсэл өнөөдрийн байдлаар иргэдэд үйлчилдэг гэсэн мэдээлэл байдаг. Эдгээр тээврийн хэрэгслээр үйлчлүүлж буй зорчигчдын тал хувь нь оюутнууд. Гэтэл хөнгөлөлттэй буюу смарт картаар үйлчлүүдэг оюутнуудыг нийтийн тээврийнхэн ад үзсээр л. Учир нь ажил, сургууль тарах үеэр зарим нэг том оврын автобуснууд хот дотор смарт карттай оюутнуудад үйлчлэхгүй гээд суулгадаггүй байна. Өнгөрсөн баасан гаригт ажлаа тараад бидний хэлж заншсан МУБИС-ийн автобусны буудал дээр унаа хүлээж зогстол Улаанхуаран чиглэлийн автобус ирлээ. Энэ чиглэлийн автобусыг удтал нь хүлээсэн иргэд гүйлдэж амжиж суух гэж хичээнэ. Аз болж хоосон шахуу ирлээ. Гэтэл автобусны жолооч “Багтахгүй нь арын автобусанд суу. Хоосон ирж байгаа. Оюутнууд нь арын автобусанд суу гэж” орилох нь дуулдав. Ажил, сургуулиа тараад хэн хүнгүй л гэрлүүгээ яарч байхад оюутнууд гэж онцлох нь цаанаа л нэг муухай сонсогдож байв.
Аз болж хоосон шахуу ирлээ. Гэтэл автобусны жолооч “Багтахгүй нь арын автобусанд суу. Хоосон ирж байгаа. Оюутнууд нь арын автобусанд суу гэж” орилох нь дуулдав.
Жолоочийн хэлсэн үгийг тоосон шинжгүй зорчигчид “Ямар удаж байж ирдэг юм бэ, бүгд л гэр оронлуугаа яарч байгаа, өвлийн хүйтэн өдөр 30-40 минут автобус хүлээж зогсох хэцүү шүү дээ” гэж бухимдангуй орж сууцгаалаа.
Цаашаа дамжих суух болохоор оффцерийн буудал дээр бууж дамжих суух унаагаа хүлээв. Тэгж байтал Налайхын автобус бас л хүн цөөн ирлээ. Түүнд суутал тасалбар түгээгч нь “Хот дотор оюутны смарт карт үйлчлэхгүй шүү. Цааш нь Баянзүрхийн товчоо, Хонхор, Зоорь, Налайх орох иргэдэд үйлчилнэ. Смарт карттай оюутнуудад нэмэлт мөнгөө төлж суугаарай. Мөн хот доторхи хүн суухгүй шүү” гээд оюутнууд, зарим иргэдийг суулгасангүй. Үүнд дургүйцсэн оюутнууд, иргэд бухимдалтайгаар “Яагаад ингэж байгаа юм бэ. Өдөр нь зүгээр явдаг хэрнээ ажил, сургууль тарах үеэр ингэж ялгаж үзэх нь ямар учиртай юм” хэмээн асуухад тасалбар түгээгч хээвнэг “Энэ үеэр хүн ихтэй байхад хаа байсан Налайх хүртэл оюутнуудыг үнэгүй суулгах юм уу. Дотор буух иргэдийг суулгахаар үлдсэн хүмүүс нь яах болж байна. Хар өвлийн хүйтэнд иргэдэд адилхан л хандах хэрэгтэй шүү дээ” хэмээн өөрсдийгөө өмөөрч уцаарлангуй хэлэх нь дуулдав. Үнэхээр хүнийг ялгахгүй адилхан хандаж байгаа бол хүйтэн өвөл үнэгүй зорчдог гэх шалтгаанаар смарт карттай оюутнууд, хот дотор буух иргэд гээд ялгаж үзэх нь хэр зохистой вэ.
Өдөр нь зүгээр явдаг. сургууль тарах үеэр ингэж ялгаж үзэх нь ямар учиртай юм” хэмээн асуухад тасалбар түгээгч хээвнэг “Энэ үеэр хүн ихтэй байхад хаа байсан Налайх хүртэл оюутнуудыг үнэгүй суулгах юм уу. Дотор буух иргэдийг суулгахаар үлдсэн хүмүүс нь яах болж байна. Хар өвлийн хүйтэнд иргэдэд адилхан л хандах хэрэгтэй шүү дээ” хэмээн өөрсдийгөө өмөөрч уцаарлангуй хэлэх нь дуулдав.
Уг нь нийтийн тээврийн хөнгөлөлт эдлэх журамд зааснаар бол оюутнууд ажлын өдөр өглөө 07:00-22:00 цаг хүртэл зорчино гэсэн байдаг. Гэтэл 18:00 цаг болов уу үгүй юу ийнхүү хязгаар тогтоож эхэлжээ. Мөн бусдыг бодох нэрийдлээр өөрсдийнхөө орлого, эрх ашгийг нэн тэргүүнд тавьж буй нь хэр шударга үйлдэл вэ. Учир нь, нийслэлийн Нийтийн тээврийн газраас жил бүр хэдэн тэрбум төгрөг төсөвлөдөг санагдах юм. Гэтэл автобусны жолооч, тасалбар түгээгч нар ашиг харж байгааг холбогдох албаныхан анхаараасай.
Д.Нэргүй