8o
Улаанбаатар хот
mobile menu

Хван Гё Ан чуулганы нэгдсэн хуралдааны танхимд зочлов

2015-12-17 08:17:00

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрээр Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод бараалхсны дараа чуулганы нэгдсэн хуралдааны танхимд зочиллоо.Хүндэт зочдод Улсын Их Хурлын үйл ажиллагаа болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлсэн "Е-парламент" буюу “Цахим парламент” төслийн үр дүнгийн талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар танилцуулсан юм.Тэрээр, “Цахим парламент” төслийг БНСУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-аас хэрэгжүүлснийг дурдаад Улсын Их Хурлын Тамгын газрын хүсэлтээр төсөл заасан хугацаанаас өмнө гүйцэтгэж дуусгасанд талархал илэрхийлэв. Түүнчлэн дэлхий даяар цахим парламент хөгжүүлэх талаар ид яригдаж байгаа өнөөгийн нөхцөлд Монгол Улсын Их Хурлын “Цахим парламент” энэ чиг хандлагаас хоцрохгүйг чармайж, мэдээлэл технологийн ололтыг нэвтрүүлэн ажиллаж буйг онцлон тэмдэглэсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment