Монголын үндэсний түүхийн музейн урд байрлах Хэлмэгдэгсдийн хөшөөнд халдсан хэрэг энэ сарын эхээр гарсан. Тэгвэл тус хэргийг ЦЕГ-аас шалгаж сэжигтэнийг илрүүлсэн байна. Тодруулбал, Хэлмэгдэгсдийн хөшөөнд СХД-т 35 настай эрэгтэй Э гэх сэтгэцийн өвчтэй хүн халдаж гэмтээсэн нь тогтоогджээ. Түүнд Эрүүгийн хуулийн 153.1-ээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мөн хэрэг хариуцах чадвартай эсэхийг нарийн шалгуулж байгаа аж.